“Хоёр байршилд үсчин үнэ төлбөргүй үйлчилж байгаа”


“Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан.

Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон юм.

Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байв.

Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.

  1. Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/,
  2. Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/,
  3. Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
  4. Бөхийн өргөөний хойд талын талбай
  5. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэсэн байршлуудад гарч байгаа юм.   

Улаанбаатар хотын Ерөнхий м­­енежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна. УОК, НОК-оос гаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажиллаж байгаа” гэлээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна