ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг дэлхийн ШИЛДЭГ их, дээд сургуульд суралцуулна

С.Гандэлгэр
2021/08/30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлэл хийлээ.


Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгодог болох тухай мэдээлэл хийв. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хоёр зарлиг гаргалаа. Нэг зарлиг нь 330 сум, есөн дүүргийн 171 хорооноос энэ жил ЭЕШ-д математик, гадаад хэлний шалгалтаар хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээр курсд нь суралцуулангаа олон улсын нэг жилийн бэлтгэл хөтөлбөрөөр суралцуулаад ирэх жил нь хэлний шалгалтандаа тэнцсэн босго давсан 50 хүртэлх хүүхдийг дэлхийн шилдэг их дээд суралцах, үлдсэн 450 хүүхэд бол гадаадын их дээд сургуульд суралцах ийм боломжыг олгосон ийм зарлиг болж байна.

Та бүхэн мэдэж байгаа. Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцахад Монгол хүүхдүүдэд бол боломж ховор, өрсөлдөөн өндөр байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдийн дундаж судалгааг авч үзвэл дэлхийн шилдэг дээд сургуульд зөвхөн өндөр төлбөртэй кэмбрижийн олон улсын сургалттай сургууль төгссөн хүүхдүүд л босгыг давдаг судалгаа байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар 330 сум, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд, 171 хорооны хүүхдүүдэд шилдэг их, дээд сургуульд суралцах боломж олдож байна." гэлээ.


 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.207
    2021/08/30

    Төр бараадсан луйварчид л урдуур нь дүү, хүүхдүүдээ оруулчихгүй бол сайн мэдээ. Гайтай баярцогт мэтийн луйварчид одоо төрд байхгүй гэж хэлэх болсон уу?

    Хариулах
  • 202.9.40.30
    2021/08/30

    Тэгээд хэдээс дээш оноо вэ хэдэн хүүхэд байгаа вэ.худлаа л яриад байна.Итгэхгүй байна шүү.Мөнгөгүыгээсээ болоод хагас дутуу тэтгэлэг т хамрагдсан болоод дотооддоо орохчоон аядаж байна шүү дээ.Судалгаагаа хурдан хиигээчээ.Яасан оройтож гаргадаг зарлиг вэ.Хүүк худлаа нэр олох гэж хошгируулж байгаан

    Хариулах
    • 202.179.24.140
      2021/08/30

      Уг нь Монгол хүнийхээ боловсролд анхаарч байгаад нь баяр хүргэе арай худлаа биш байлгүй дээ. Хүний оюуны их чадавхыг тултал нь ашиглах нь бидний үүрэг л байх ёстой доо бидэнд ямарч хүн ирж туслахгүй бид л монголоо хөгжүүлнэ шүү дээ.Өөдрөг бодолтой байцгаая