ЗӨВЛӨГӨӨ: Бороотой үед машин барихад анхаарах зүйлс

2020 оны 09 сарын 30

Сүүлийн жилүүдэд автомашин эзэмшигчдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор жолооч нарын ур чадвар харьцангуй өөр өөр байгаагаас зам тээврийн ослын тоо хэмжээ нэмэгдэж байгааг тоо баримтууд харуулдаг. Эдгээр зам тээврийн ослын нэлээдгүй хувийг цастай болон бороотой замд гарсан осол аваар эзэлдэг аж. Иймээс жолооч болон зорчигчийн аюулгүй ажиллагааг хангах болон цастай бороотой үед юуг анхаарах хэрхэн жолоодох талаар зөвлөгөөг хүргүүлж байна.
Цастай, бороотой болон ер нь ямар ч замд та автомашиныхаа дараах зүйлсэд онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Автомашины дугуй
Дугуй нь автомашин болон зам хоёрын харьцаж буй хэсэг бөгөөд ямар зам дээр явж байгаагаас үл хамааран дугуйны бүрэн бүтэн байдал нь хамгийн чухал хүчин зүйл юм. Өвлийн, зуны, хурдны замын гэх мэт олон төрлийн дугуй байдаг боловч дугуйн бүрэн бус байдлаас хамаарч өөрийн үндсэн үүрэг болох замтай барьцалдах, зууралдах чадвараа алддаг. 

2. Автомашины техникийн бүрэн бүтэн байдал
Техникийн бүрэн бүтэн байдал нь цастай болон бороотой замд автомашиныг жолоодоход хамгийн их нөлөөлөх зүйл юм. Учир нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин нь учирч болох эрсдэлүүдийг ажралгүй даван гарахад жолоочид маш ихээр түшиг болдог. 

3. Автомашины хурд
Та цас болон бороотой үед автомашин жолоодохдоо автомашиныхаа хурдыг тухайн үеийн байдалд тохируулан хурдыг тааруулж явах шаардлагатай бөгөөд энэ нь бороо болон цастай замд явах хамгийн зөв сонголт юм.


Цастай бороотой замд жолоодлого үйлдэхэд дугуй, техникийн бүрэн байдалд анхаарах болон автомашины хурдаа тохируулан явахаас гадна жолооч нар дараах зүйлсийг нэмэлтээр анхаарахын зөвлөж байна.


-Шил арчигч болон шил арчигчийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол сольж байх шаардлагатай. Учир нь бороо болон цастай үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог.

-Огцом тормослох, огцом жолооны хүрдээ мушгих болон огцом хааз өгөхгүй байх, учир нь халтиргаа гулгаатай замд огцом хааз өгөх, огцом жолооны хүрдээ мушгих, огцом тормослох нь халтиргаа гулгаа үүсгэх үндэс болдог.

-Халтиргаа гулгаа ихтэй замд болж өгвөл хүнд араагаар явах, ингэснээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Өгсүүр замд автомашины хурдыг нэгэн жигд барин явах, хүч алдуулсан тохиолдолд автомашин хий эргэх гулгах зэрэг эрсдэлүүд үүсдэг.

-Эргэлт болон тойрог хийхдээ хурдаа хасах, ингэснээр эргэлт болон тойрог хийхдээ эгнээнээсээ халихгүйгээр эргэлтийг хийх боломжтой.

-Гулгаатай замаар уруудахдаа тормосыг аль болох бага багаар гишгэж зууруулах байдлаар буух шаардлагатай бөгөөд энэ үед хурдны хайрцагны арааг аль болох хүнд араанд шилжүүлэх шаардлагатай.

-Тээврийн хэрэгсэл халтирч гулгасан тохиолдолд гулгасан талруу жолооны хүрдийг эргүүлж автомашины тэнцвэрийг олох шаардлагатай.
-Тээврийн хэрэгслийн хоорондын зайг барьж явах, хоорондын зай барьж явснаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Дугуйн даралт норм стандартын дагуу хийлэгдсэн байх, хэт сул эсвэл хэт чанга байж болохгүй.

-Автомашины хүндийн жинг тэнцүү хувиарлах, тэнцүү хувиарлаагүй тохиолдолд бөгсөө хаях, руль булаах зэрэг асуудлууд үүсдэг.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.