Дональд Трамп, эхнэр Мелания нар коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

2020 оны 10 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай нарын өнөө өглөөний шинжилгээний хариу эерэг  гарч коронавирусийн халдвар авсан болох нь батлагджээ.  Энэ  талаар Ерөнхийлөгч Трамп "Тэд бид хамтдаа үүнийг даван туулж чадна" гэж жиргэсэн байна. 

Тэрээр  эхнэр Меланиягийн хамт тусгаарлалтад ороод байсан юм. Мөн тэдний  ойрын туслах Хөүп Хикс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байсан юм. Энэ талаар Трамп  “Хөүп Хикс ямар ч амралтгүй шаргуу ажилласан. Гэвч тэрбээр коронавирусийн халдвараар оношлогдсон. Аймшигтай! Тэргүүн хатагтай бид хоёр шинжилгээний хариугаа хүлээж байна. Энэ хооронд бид карантинд байна” хэмээн мэдэгдэж байв. 

Эх сурвалж: CNN 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.