ШУУРХАЙ: Б.Хурц нарын давж заалдах шүүх хурал хойшиллоо

2020 оны 10 сарын 13

Тагнуулын Ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.10.13/ Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цагт эхлэхээр товлогдсон ч    шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал  давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ы өдрийн 10:00 цаг хүртэл хойшиллоо. 

Б.Хурц тэргүүтэй зургаан хүн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард  таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан  Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм. 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 19
122.201.23.226
zochin

banknii Zoljargalin hereg uy bolson be

2020 оны 10 сарын 13
64.119.24.192
балт

заваарсан юм. гэмгүй 2 иргэнээ ч суллаж чадахгүй. гэмтгэний шүүж яллачихаж чадахгүй. ийм хууль заваарсан юм гэж байх уу ичээч.!!!!!. ядаж гэмгүй 2 хүнээ суллаач Баттулга Хүрэлсүх гэж хулчгарууд дуу нь гарахгүй хаашаа юм бэ