Английн Ерөнхий сайд асаны дүү Макс Жонсоны МОНГОЛД алдсан 19.3 сая долларын асуудал


Ойрын хэдэн өдрүүдэд Английн хэд, хэдэн хэвлэл үүн дундаа өдөр тутмын гол хэвлэлүүдийн нэг болох “ТАЙМС” сонинд тус улсын ерөнхий сайд Борис Жонсоны эцэг нэгтэй төрсөн дүү Макс Жонсон Монголд хөрөнгө оруулалт хийсэн 14 сая паунд стерлингээ алдаад байгаа талаар гарсан бөгөөд халуун сэдэв нь болоод байна. 

Хэвлэлүүдээр “fraud, conspiracy, conman venture, conned over, embezzlement, money laundering” зэрэг үгийг хэрэглэснээс үзвэл Максыг Монголд дахь томоохон хуйвалдаан, хулгай, мөнгө угаалт, луйварын хохирогч болсон гэж үзэж буй аж. 

Английн Ерөнхий сайдын дүүгийн мөнгийг луйвардан авсан компани нь Засаг Чандмань гэх алт, зэс, төмөрийн орд эзэмшдэг хэмээсэн компани бөгөөд Макс Жонсон тус компанийн Монголын говьд байх алтны уурхайд нь мөнгөө хийгээд алдсан гэж нэр заан дурджээ.

Максын хувьд гэр бүлийн нэр хүндээ бодоод Монголд мөнгөө луйвардуулсан асуудлаа олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байсан ч энэ асуудал одоо нэгэнт ил болсон тул нуугаад байх нь утгагүй гээд ямар нэг байдлаар Ерөнхий сайд ахаасаа тусламж гуйх санаа алга, гэхдээ хулгайд алдсан мөнгөө өөрөө хөөцөлдөж олж авна гэжээ.

Монголд гадаадын хөрөнгө оруулагчид мөнгө, төгрөгөө алдсан талаар нэлээд яригддаг, сонсогддог, гэвч тэр болгон хэвлэлээр гараад байх нь үгүй, сураггүй дарагддаг. Учир нь хөрөнгө оруулагчид дараачийн бизнес, нэр төрөө бодоод асуудлыг олон улс даяар тараадаггүй, манай хэвлэлүүд ч тодорхой шалтгааны улмаас энэ талаар бичих дургүй. 

Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй талаар либерал гэж өөрсдийгөө нэрлэсэн чалчигчид  Хөрөнгө оруулалтын хууль муу, тааламжгүй байгаа учраас тэр гэж ирээд худал мэдэмхийрэх  нь тоймгүй. 

 Бодит байдал дээр манай нийгэмд ноёрхсон хуйвалдаан, хууран мэхлэлт, мөнгө угаалт, хулгай (conspiracy, fraud, money laundering, embezzlement), түүнийг хамгаалсан, өөгшүүлсэн хуулийн хэрэгжилт л хөрөнгө оруулагчдыг айлгаад, түлхээд байгаа юм.

  Дашрамд хэлхэд Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хууль бол дэлхийд хамгийн тааламжтай хуулиудын нэг болгох талаар, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа энэ шалтгааны талаар миний бие хэлж ярьсаар ирсэн.  

Саяхан Ерөнхий сайд маань гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал гуйсан нь тун зөв алхам болсон гэж би үзэж байна. Гэхдээ уучлал гуйж буй асуудал нь Монголын нийгэмд хэвийн үзэгдэл болсон өмч, баялгийн луйвар, хэрэгждэггүй хууль, хуулийн завхарал гэдэгтэй санал нэг буй за гэж найдаж байна.

Олон хавар нэгэндээ гэж, тун болохгүй хүнээ нэлээн том мурьж дээ. Английн Ерөнхий сайдын дүүгийн 14 сая паунд буюу 19.4 сая ам.долларыг дээрэмдсэн асуудал зүгээр өнгөрөхгүй шүү дээ. Их Британын хэвлэлд гарна гэдэг Монголын засгийн газарт өгч буй сануулга! Тэд шууд, бас шууд бус байдлаар мөнгөө авна, бүр хэд дахин нугалж авна.

 Үүнийг нь Монгол улс мөнгөөр нэг төлнө, нэр хүндээрээ нэг төлнө, алдагдсан боломжоороо нэг төлнө. Гэхдээ ард түмэн төлбөрийг нь хийнэ, өөр хэн ч биш.  Хохирогч нь энгийн иргэд. Дээд түвшний хулгай, луйвар ингэж л хэрэгждэг, хэрэгжсээр ч ирсэн. Одоо шижигнэсэн залуус засаглаж байгаа шинэ засгийн газартаа найдах үлдлээ.

Х.Батсуурь /Эдийн засагч/

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.105
    2021/09/11

    Чаддаг юм бол намайг барьчих Английн янхааан. , Bi the BEST.

    Хариулах
  • 139.5.217.105
    2021/09/11

    Надтай холбогд. Би хуурсан юм. Америкуудыг ухаантай гэж Монгол үхэрийн хувьд үнэлдэг байлаа. Ёстой тэнэг гиччий байсандаа. Одоо би тэрбумтан... Сайхан шүү, жаргаж байна даа би ч ,,, ;)

    Хариулах
  • 202.126.88.201
    2021/09/10

    Б.Хурцыг нэн даруй баривчлан хохиролыг нь барагдуулах хэрэгтэй германы иргэний мөнгө ,үхэлтэй ч холбоотой байх шүү

    Хариулах