Монгол Улсыг "саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг эцэслээгүй байна

2020 оны 10 сарын 14

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр /2020.10.13/ онлайнаар  боллоо.  Тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулж, Монгол Улсыг “Саарал жагсаалт"-аас гаргах  эсэх  саналыг хуралд оролцогчдоос асуусан байна. Онлайнаар оролцсон  100 гаруй орны төлөөлөгчид  Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргахыг  100 хувь дэмжиж санал өгсөн байна.

Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна”  гэж мэдээлжээ. 

Гэхдээ энэ нь нь Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргасан эцийн шийдвэр биш. Эцсийн  шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд  зохион байгуулагдах  ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.