"ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ" өдөрлөг зохион байгуулагдаж байна

С.Гандэлгэр
2021/09/11

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, техногологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ иргэд олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр /2021.09.11-12/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгт НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, ”Таван Толгой Түлш” ХХК, Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилийн төсөл зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 30 гаруй байгууллага оролцож байгаа юм.

Өдөрлөгийн үеэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, өөрт тулгамдаад байгаа санал хүсэлтээ гаргах, хэрэгцээтэй мэдээллүүдийг авах бүрэн боломжтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технолги бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга зэрэг бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна хас өлзий зуухны сэлбэг худалдаа, стандартын шаардлага хангасан зуух, бусад төрлийн зуух, халаах хэрэгслийн худалдаа явагдах тул иргэд, олон нийт идэвхитэй оролцож мэдээлэл авах боломжтой юм. Өвөлжилтийн бэлтгэл хангах зорилготой тус өдөрлөг 11,12-ны амралтын өдрүүдэд 11 цагаас 16 цагийн хооронд зохион байгуулагдана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.144
    2021/09/25

    Hudalch avgai mergejiliin baiguulagaar togloom hiihee boli

    Хариулах