60 саяын хахууль авсан АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярыг 6 саяар торгожээ

2020 оны 10 сарын 14

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэрэгт Д.Батбаяр /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/-д холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын “6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан байна. 

Ингээд 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6,000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 

Хэргийг сануулбал,  Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тухай тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сард тус компаниас нийт 57,5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож байсан юм. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан аж. Түүний  бусдаас хахууль хэлбэрээр авсан хууль   бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосон  билээ. 

 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 15
202.9.46.48
ЗОЧИН

ИЙМ МОНГОЛЫГ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ МӨНГӨ УГААЛТААС БҮРЭН АНГИЖИРСАН ГЭЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ДҮГНЭХ ҮҮ ДҮГНЭЛЛЭЭ ГЭХЭД МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ Л ХУУРСАН ХЭРЭГ МОНГОЛ УЛС ХАР СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРНА ГЭЭД ИХ ЮМ БОДСОН БААГИЙНУУДЫН БАЛАГ Ч ДУУСАХГҮЙ ЮМ ДАА

2020 оны 10 сарын 15
103.26.195.216
АВЛИГАЧИН

АВЛИГАЧИД төр, хуулийн байгууллагад ноёрхсон улс бол МОНГОЛ. ЮУНЫ саарал жагсаалтаас гарах, саарал жагсаалтаас гаргах ч хэрэг алга. АВЛИГАЧДАД оноож байгаа ЯЛыг хар, яагаад ийм зөөлөн ЯЛ өгч байна гэхээр ШҮҮГЧ нар , прокурорууд БАС АВЛИГАД идэгдсэн учраас МОНГОЛД АВЛИГАЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ байгаа юм.

2020 оны 10 сарын 14
202.9.40.144
Заяа

Ил болсон энэ биз дээ ил болоогүй ѳчнѳѳн авилгал байгааг юү гэх вэ авилгал ѳгсѳнд арга хэмжээ аваач их хурлын гишүүн болсон Адьяасүрэн гэхэд 100 сая долурын хахуул ѳгсѳн одоо энэ авгай хэрэг огт хийгээгүй хүн шиг тѳрийн сэнтийд хэний ивээлд багтана гангарч сууна энэ мэтийн гадны гар хѳл болсон ийм муурай жудаггүй хүн дүрэстэнгүүд олширч мѳрѳѳрѳѳ ажилаа хийж буй хүмүүсд гай болж байгаан ил биз дээ энэ хүний авсан хахуул бол юу ч биш наад бузар арагаар гадаадын даамаа хятадын гар хѳл болсон энэ эмэгтэй шиг эх орноо худалдахаас ч буцахаа байсан ийм хүмүүсийг болохоор тѳрийн сэнтийд залдаг улс юм

2020 оны 10 сарын 14
101.112.250.78
Н

Ийм хөгийн хуультай байснаас байгаагүй нь дээр. Ядарсан хүүхдээ тэжээх чадваргүй бүсгүй хүн 10 мянган төгрөг хулгайлаад 10 жил шоронд сууж байхад энэ новшнуудыг зүгээр өнгөрөөгөөд байдаг ямар гээч улс ямар гээч хууль вэ