Ц.Нямдорж bella vista-д суудаг төлбөрөө mcs-д ингэж төлдөг


Цар тахлын нөхцөл байдлаас улбаалж улсаараа хүнд байдалд орсон энэ цаг үед нүүрсээ хилээр гаргаж экспортоо нэмэгдүүлэх нь Монголын эдийн засагт тустай. Үүнтэй холбогдуулан эдийн засгаа аварна гэсэн сүржин нэртэй хурал Төрийн ордонд боллоо. MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал энэ үеэр Гашуунсухайт, Шивээ-Хүрэнгийн боомтын терминалыг яаралтай нээ гэж Засгийн газарт заажээ. Заах ч юу байхав эдний MCS компани холбох цэгийн өндрийн зөрүүгээс Хятадын Шинхуа компаний төмөр замтай холбогдож чадахгүй Таван толгой төмөр замын нүүрсийг терминаль нэртэй ачих буулгах талбай байгуулж дангаар ноёрхож Ганц мод хүртэл 20 орчим км зөөх бодлого явуулж буй нь нууц биш. Үнэндээ манай нүүрсний экспортыг нэмэгдүүлж чадаж байгаа бол хамаа алга. 

БНХАУ цар тахлаас сэргийлэн гадаадтай харьцдаг боомтуудад орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан аль болох шууд харилцааг хязгаарлах зорилго бүхий ачаа эргэлт, эдийн засгийн өсөлтөө хадгалах 27 зүйл бодлого гарган хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогыг тооцоололгүй монополь эрхийг авахаар Засгийн газар дээр бусад бүх төслийг гацаан зүтгүүлж байгаа нь улсаа хорлож буй үйлдэл юм. Үүнээс шалтгаалан Хятадын тал 14 хоног нүүрсэнд тэг  зогсолт хийж анхааруулав. Энэ бүхнийг өлхөн амжуулж байгаа хүн бол ЗГХЭГ-ын дарга Цэндийн Нямдорж. Уг нь бол Засгийн газрын хуралдаанаар Монголын талаас гарч байгаа нүүрс тээврийн асуудал 14 хоног гацчихаад байгаа асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж учрыг нь олох учиртай. 

Монголын төрд түмний эрх ашгийн төлөө ажилладаг улстөрч ховордсон цаг. Оюутолгойд хувалз шиг шигдчихээд одоог хүртэл ард түмнийхээ эсрэг ажиллаж байгаа нэг экс ерөнхийлөгч бий. Түүнд хэн ч юу ч хэлдэггүй. Хэлээд ч бардаггүй. Түүн шиг бас л Ардын намын ах нарын тэргүүн эгнээнд нь заларч засгийн газар болгонд сайд хийдэг нэг хүн бий. Хуульзүй дотоор хэргийн яамаа хувьчлаад авсан мэт намайг байхад гэж ирээд л ярьдаг мань улстөрч өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын гал тогоог нь буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга монгол улсын сайдаар ажиллаж байгаа нэгэн. Тэр бол Цэндийн Нямдорж. Мань эрхэм гурван үсэгтэй компанийн эзэмшдэг Белла Виста-д байр түрээслэн амьдардаг болох нь нэгэнт ил болсон асуудал. Харин М СИ ЭС гэдэг компани төрд суугаа Цэндийн Нямдоржоос ийм аргаар байрны түрээсийн төлбөрөө авдаг бололтой. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.230
    2021/09/16

    Duu narin shaand orj bnu daa

    Хариулах
  • 192.82.87.100
    2021/09/16

    Нямдорж одоо ажлаа өгдөө, хүмүүсийн дургүй зэвүүг хүргэж ингэж ширээ сандалтай зууралддаг юм бэ, чих амар хэсэг ч гэсэн амьдар л даа, яасан их шунал вэ, амьдрал богинохон шүү, төрөөс "идэж ууж" болно

    Хариулах
  • 202.9.40.74
    2021/09/15

    Мэдлэг, судалгаа 0. Нүүрсний терминалийг төр, хувийн хэвшил хамтран барьсан. Төр давамгай. Нүүрсний экспорт үндсэндээ зогссоныг жаахан хөдөлгөхийн тулд барьсан дэд бүтэц. Төсвийн орлогоо нэмэх зорилготой. Нүүрсний төмөр замыг гацаасан шиг терминалийг гацаавал эдийн засаг улам л муудна даа. Захиалгат мэдээгээ үндэслэлтэй бичиж байна уу.

    Хариулах
  • 103.212.119.23
    2021/09/15

    ТЭР ЧИНЬ ӨНӨӨХ АЛТЖИН АВГАЙН СУУЦ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНИЙ БҮХ ЛУЙВАРЫГ ХАМГААЛАГЧ НЬ НЯМДОРЖ ТҮҮНИЙХЭЭ ШАНД ТҮРЭЭСГҮЙ СУУДАГ. ОДООЧ ӨНӨӨХМ 30 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ НЬ ХААХ ГЭЭД Л ХУРЛЫГ НЬ ХОЙШЛУУЛААД Л СУУЖ БАЙГААШ ДЭЭ.

    Хариулах
  • 192.82.72.182
    2021/09/15

    Нямдорж бол хувалз.Хэрвээ өөр нэгэн төрийн алба хаагч ингэж суудаг бол бараг шоронд явсан байгаа.Хятадын тагнуул

    Хариулах
  • 64.119.21.60
    2021/09/14

    За больдоо ямар ядаргаатай хүмүүс вэ? Нямдоржтой ингэж хэл ам хи йгээд яадагын

    Хариулах