ЗХУ эзэнт гүрэн мөн үү?

2020 оны 10 сарын 19

Хаант Оросын туурин дээр 1917 онд Октябрийн хувьсгалаар бий болсон Зөвлөлт засаг үнэн хэрэгтээ Эзэнт гүрэн байгуулж чадаагүй юм, ер нь тэгэх  боломж ч байгаагүй, Эзэнт гүрэн болох боломжгүй гол шалтгаан бол баримтлаж байсан Коммунист үзэл суртал,  Зөвлөлт засгаас бусад үндэстэн, ястанд хандан явуулсан хүчирхийллийн бодлоготой холбоотой. Тэгвэл Зөвлөлт засгаас бусад үндэстэн, ястны хувьд ямар бодлого явуулж байв.

Зөвлөлтийн нутаг дэвсгэрт болон хөрш зэргэлдээ сууршин амьдарч байсан солонгос, герман, польш, латив, чечень, ингуш, балкан, халимаг, украин, белорусь, молдав, гүрж зэрэг үндэстэн, ястан, угсаатны эсрэг олон удаагийн томоохон хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхах улс төрийн операцийг Зөвлөлт засаг 1930-аад оноос эхлэн өрнүүлсэн явдал нь дөнгөж шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт засаг эцэстээ задран унах шалтгааныхаа үрийг өөрөө тарьсан хэрэг байв.

ЗХУ-ын ДЯЯ-ны Ардын комиссарын 1937 оны долоон сарын 25-ны өдрийн 00439 тоот тушаалаар батлан хамгаалах салбарт ажиллаж байсан  65-68.000 герман хүнийг баривчилж, 55 005 хүнд шүүхээр ял оноож, 41 898 хүнийг буудан хороож, 13 107 хүнийг цөлсөн байдаг, мөн Алс Дорнод суурьшсан солонгосчуудыг Дундад Ази руу албадан шилжүүлж, 143 000 польш хүнийг баривчилсны 111 000-ыг буудан хороосон, 4000 гаруй чех, словак иргэнийг хороож, герман, халимаг, польш, украин, литва, чечень, ингуш, карачаев, балкан зэрэг олон үндэстэн, ястанг интернационалч үзэлтэй болж жүжиглэсэн, урвасан гэх шалтгаанаар алс хязгаарт цөлсөн байдаг. 

Сууршин амьдарч байсан иргэдээс гадна ЗХУ-д цагаачилсан, дүрвэж очсон хүмүүсийн хувь заяа ч хүнд байжээ. Сталины үед Германаас улс төрийн орогнол эрж ирсэн герман, австрчуудыг Германы талд хүлээлгэн өгчээ. Австрийн иргэн, 1931 оноос хойш Москвад амьдарч байсан хөгжимчин Г.Гаускаг 1937 онд баривчилж, Таганы шоронд хориод шүүх үндэслэл байхгүйн учир Гестапогийнханд шилжүүлэв. Тэнд түүнийг фашизмын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр яллажээ. Зөвлөлтөд суурьшуулсан испани хүмүүсийн ахуй байдал туйлын өрөвдөлтэй нь Ардын комиссар Меркуловын бичсэн захианаас тодорхой харагдана.

Тэрээр “Байр байхгүй учраас испаничуудыг хүйтэн чийгтэй нийтийн байранд олноор байрлуулж, Кокардад гэхэд 2 ам.метр талбайтай өрөөнд 2 хүн, 12 ам.метр талбайтай өрөөнд 6 хүн оруулжээ. Халдварт өвчин дэгдсэний улмаас өнгөрсөн өвөл 26 хүн нас барж, шар өвчин газар авав …” гэжээ, уг Меркуловын тайланд “... Зөвлөлтөд ирээд бид өлсөж байна. Өөр оронд очсон бол өлсөхгүй, зүдрэхгүй нь лав. Эндхийн ажилчид хөрөнгөтөн, орны ажилчдаас дор нөхцөлд амьдарч байна” гэх Гарсия Сан-Ганселогийн захиа тэргүүтэй хувь хүмүүсийн захиа, тэмдэглэлийг эшилсэн байна.

Испани улсын гарамгай жанжин В.Гонсалее дайны үед Кокандад байхдаа маш их өлсөж байснаа дурссан нь бий. Москвагийн испаничуудын хувьд Коканд гэх үг айдас, аймшигтай адилхан утгатай. Нутгийн узбекүүдийн харцан дор сөхөрч явснаа испаничууд үеийн үед мартахгүй. Кампесино сөхрөхийг хүссэнгүй. Түүний охин Виктория Кравченко “Дүрвэгсэд өлссөндөө золбин нохдыг барьж иддэг байлаа. Өлсөж туйлдсан хүмүүс хэд хэдээрээ нийлэн байж Дундад Азийн том хоньч нохойг арай гэж барина. Аав тэгэхэд ээжийг өл залгуулан аварч билээ. Ээж өлбөрч үхэхийн даваан дээр байсан сан. Аав их том биетэй нохой барьсан” хэмээн дурссан байв.

Зөвлөлтийн хорих ангиас гадаад руу зугтсан Кампенсино энд байсан үеийнхээ тухай Би боолчлолыг сонгосон хэмээх дурдатгал бичсэн гээд энэ бүхний эцэст Зөвлөлтийн түүхэнд тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж асан орос, жүүд, герман, балт, хасаг, буриад, украин, белорусь, молдав, гүрж, халимаг гээд бүхий л үндэстэн ястнууд сая саяараа Америк, Афганистан руу хүртэл зугтаж, дүрвэж байсан талаар Оросын түүхч Евгений Трифонов “Зөвлөлт-Монгол: далд түүх” бүтээлдээ баримт нотолгоотой өгүүлдэг.

Зөвлөлт засаг оршин тогтнох хугацаандаа системийн хэмжээнд олон үндэстэн, ястанг хамруулсан интернационалч үзэл суртлын туршилтыг хийсэн боловч гарал үүсэл, шашин, хэл, өв соёл, түүх, үнэт зүйл, зан заншил, уламжлалаар нэгдсэн үндэстэн, ястанг коммунизмын онолын дагуу өөрчилж эс чадсан юм. 

Орост нүглийн нүдийг гурилаар хуурахыг "Потeмкины тосгод" гэж хэлдэг. Тэгвэл ЗХУ бол Эзэнт гүрэн биш, үнэн хэрэгтээ "Потeмкины тосгон" байсан юм.

Хуульч Д.ОРОСОО 

Сэтгэгдэл (6)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 21
122.201.23.226
zochin

iim udirdagchtai bol ,yamarch uls bsan amidrah san,

2020 оны 10 сарын 20
202.21.108.230
12345

Яалаа гэж эзэнт гүрэн байхав дээ, ЗХУ бол хаант засаглалтай улс биш, холбооны засаглалтай сонгуулиар удирдагчдаас, депутатаа сонгодог социали буюу ирээдүйн улс байлаа. Гэвч удирдлагын алдаатай бодлогын улмаас нуран унасан хэт их гүрэн байлаа. ЗХУ дэлхийн талыг үнэ төлбөргүйгээр араасаа чирж байв. Америка, Латин Америка, Африка, Европ, Ази тивийн олон улс үндэстнийг аллага, хядлага, иргэний дайн, империалист улсуудын довтолгооноос хамгаалж ЭЗ ийн тусламж үзүүлж байв. Энэ бүх тусламж дэлхий даяар хавтгайрч ЗХУ ын иргэд , Варшавын гэрээний цөөхөн улсуудын иргэд туйлдах дээрээ тулж байжээ.

2020 оны 10 сарын 20
103.229.120.233
Зочин

Улс орон ард түмэн бүрт өөрийн зовлон жаргал байдаг. Түүний нэг нь манай хойт том хөрш. Энэ том ард түмэн дэлхийн 2 дугаар дайнд ялаагүй бол монгол орон байхгүй байгаа. Бид хүмүүн биеийг олоогүй байгаа. Юу үнэн тэр үнэн. Хэрэв Манай хоёр том хөрш задарвал манайд юу болохыг тааварлахын аргагүй. Задраасай гэсэн өлөн санаатнууд дэлхийд бас бий.Тиймээс энэ хоёр орны хүчирхэг засаглалд монгол түмэн талархаж амьдрах хэрэгтэй.

2020 оны 10 сарын 19
202.126.88.49
Дамбаочиртон гуайд

Чи өөрөө бандаашны баасаа арилгачихаад ингэж хуц, чи бол ийм юм бичиж ч чадахгүй ш дээ

2020 оны 10 сарын 19
49.0.218.189
дамбаочир

их том юм бичиж дээ эхлээд бандаашаа өрөө оёоод өмсчихөөд дараа нь юм ярь гээд байгаа шүү

2020 оны 10 сарын 19
103.229.123.209
zochin

Хуулийнхаа ганц нэг заалтаа яаж хэрэгжүүлэх талаар судла.Түүхийг гуйвуулж мэдэмхийрэхээ болж үз,ичээсэй.Гучин ёая хүн цааш нь харуулсан герман,түүний холбоотнууд тэгээд тосгон биш юу байхав .Энэ улсын буянд бид япон мэтийн колони болоогүй юм. Ингэж мэдэмхийрэхдээ ичээч,монголоор дүүрэн шизотууд.