М.Оюунчимэг: Өвдсөн хүнээс гарах санхүүг эрс багасгах бодлого барьж байна

2020 оны 10 сарын 21

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Нийгмийн бодлогын байнгын хороогоор Эм, эмнэлэгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Энэ чиглэлд 2021 онд 556 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байна. 

Хөнгөлөлттэй эмтэй холбоотой өөрчлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс, Эрүүл мэндийн салбарт төсвийн тодотголоор орсон өөрчлөлтүүд ирэх оны 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Өвдсөн хүнээс гарах санхүүг эрс багасгах бодлого барьж байна. Эрүүл мэндийн сайд Нийгмийн бодлогын байнгын хороонд өгсөн мэдээлэлд манай улсад 2020 оны эхний улиралд хавдартай хүн дунджаар 720 мянган төгрөгөөс 1 сая хүртэлх төгрөг зарцуулсан. ДЭМБ-аас өвчтөний өрхийн орлогынх нь 15 хувиас дээш мөнгөн дүн эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагдаж байвал тухайн өрхийг санхүүгийн хямралд оруулдаг гэсэн байдаг.  Гэтэл манайд энэ нь 30 хувь байна. Тиймээс иргэдийн халааснаас гарах мөнгийг бид багасгаж, ЭМД-ын сангаас санхүүжүүлж, зөв тогтолцоотой болгон, улсынх эвсэл хувийн гэлгүй иргэн хүссэн эмнэлэгтээ, хүссэн эмчээрээ үйлчлүүлэх бүрэн эрхийг нь олгоно" гэв.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 22
66.181.161.38
Dashdavaa

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг л дээ Гэхдээ өвдөөгүй г нь урамшуулаххөшүүрэг хэрэгтэй Хөнгөлөлттэй эм хямд эм ахиухан авч хэрэглэх хөшүүрэг болж байна. Нөгөө тэтгэврийн зээл аваагүй хөгшцүүлд өгөх ”нэг сая” шигээ тухайн жилд хөнгөлөлттэй эм нэг шиихгийг ч авач хэрэглээгүй хөгшцүүлийг 10 хоног сувилалд амраах эрхээр урамшуулж болохгүй гэж үү?