М.Энхболдын сүүлчийн “вант улс” болсон Төв аймгийн МАН-д шинэчлэлийн салхи сэвэлзлээ

2020 оны 10 сарын 22

Цагтаа цалгиж гэдэг шиг явсан М.Энхболдын байгуулсан МАН доторх эзэнт гүрэн нуран унаж өдгөө бат цайз болсон Төв аймагт шинэчлэлийн салхи сэвэлзэж суурь нь хэдийнэ ганхаад эхэллээ. Хэмжээгүй эрхт хаан шиг байсан түүний хувьд эрх мэдэл нь өдрөөс өдөрт хумигдлаа.

Ирж яваа цагийн дууг буцах хүн аялдаггүй гэдэг шиг тэрбээр хэдэнтээ сонгогдож төр түшилцсэн Төв аймгийнхаа МАН-ыг бараг л хувьчлаад авчихсан мэт аашилж байсан цаг саяхан. Ямартаа л өмнө нь Төв аймгийн МАН сонгуулийн үр дүнд сонгогдсон төлөөлөгчдийг намын хорооны тэргүүлэгч гишүүдтэй өргөтгөсөн хурал хэмээн 2012, 2016 онуудад намын дүрэм зөрчиж аймгийн дарга, ИТХ-ын даргыг сонгож байсан М.Энхболдын сценари энэ удаа дуусгавар болжээ.

Өөрөөр хэлбэл түүний төлөө үйлчилж байсан олон жилийн түүхтэй бүлэглэлд энэ удаагийн МАН-ын удирдлагаас өгсөн чиглэл хүнд цохилт болж, Төв аймагт шинэчлэлийн салхи сэвэлзэх эхлэлийг тавьлаа. МАН-ын удирдлагууд орон нутгийн намын байгууллагадаа үүрэг чиглэл болгож буй чиглэл нь олон жил нэг даргын сценараар асуудлыг шийддэг байсан цаг ард хэдийн хоцорчээ гэдгийг намын удирдлагуудын өгсөн чиглэл даалгавараас харж болох юм.

Төв аймгийн  сонгууль,  томилгоог олон жил хайрцаглаж, М.Энхболдын гар хөл   шахуу  явсан   Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал. Түүнийг залуусаа дэмждэггүй, өөрийнхөө бодлыг намын бодол мэтээр тулгадаг, зөвхөн тойрон хүрээлэгчид, өөрт нь мэдээлэл дамжуулдаг хүмүүсийнхээ хүрээнд ажилладаг  гэх зэргээр ил,  далд  шүүмжилдэг юм билээ. 

Харин  МАН энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд гарсан сонгогчдын болон намын гишүүдийнхээ өмнө Монгол Улсад эрх барьж буй ууган, ардчилалтай нам гэдгээ тод харуулж аймаг нийслэлийн засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тухайн аймаг, нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн дэвшүүлж ирүүлэхийг чиглэл болгосон нь зөвхөн дарга нар асуудал шийддэг байсан хуучин уламжлалыг таягдан хаясан үйлдэл боллоо.

Ийнхүү М.Энхболдын сүүлчийн “вант улс” болсон Төв аймгийн МАН-д шинэчлэлийн салхи сэвэлзэж, шударга залуусын түүчээгээр солигдох нь ээ.

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (10)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 24
66.181.161.94
Zochin

Zaa bolij vz yum l bol Mi gehiin bitgii tenegtej bai tuv aimgiihan ue ueree huwisan uurchlugddug huli bna tvvnd zahiragdaj sur yum l bol nutag usniihaa hvniig bsrij idchih geed tenegtej uguh nalnuud yum. Uws hiwdiinhon neguugee barij ideh geed baina uu? ain har ta nar teneg hvmvvs beee yasan

2020 оны 10 сарын 22
122.201.22.37
Гүрээ

Залуус сонголтыг үлдээе.

2020 оны 10 сарын 22
103.26.194.85
төү

төв аймагт ээлж солигдож байгаа. Батжаргал дарангуйлал тогтоож өөрийн хүүхэлдэйг засгаар тавихаар санаархаж байгаа. зоригтой ажиллах Засгийн газраас дэмжлэг авах хүн бол аймгийн Зүүний хүчний холбооны дарга Сурмаа. бусад нэр дэвшигчид бол бүгд Батжаргалын туслах байсан,орлогч гэж дагаж явсан хүмүүс.

2020 оны 10 сарын 22
66.181.161.51
Зочин

Ми Мил гэх юм. Ми - гээс илүү аюултай Хүүк гээд нэг дарангуйлагч Монголыг самраад дуусгалаа даа...\n

магадгүй юм(192.82.75.227)
2020 оны 10 сарын 23

Харин тийм ээ. Олон түмэн нүдтэй л юм байна. Энхболдоос хувь илүү дарангүйлагч Хүүк гэдгийг олоод харсан л байна даа. Энхболдын дарангуйлал гэх юу байхав дээ.Угаасаа хүн нь төлөв түвшин хүн. Хүүк шиг савал хийвал зайлуулна , идээч угаач,хулгайч,худалч,,хар тамхичин,ЖДҮ-чин ,хүчин гээд есөн шидээр харааж загнаад байдаг хүн биш.Бас нэг гүтгэлгийн давалгаа ш дээ.Энэ хэвлэлээр бичээд байгаа юмын ихэнхийг Энхболд хийх нь байтугай мэдээчгүй л явсан.Нэрийг нь барьж иргэдийг хошигруулдаг залуус хаана л бол хаана хаа сайгүй л байна. Нэг л өдөр Хүүк шиг дарангуйлагч байхгүй гээд шуугихад гайхах юм ер байхгүй

2020 оны 10 сарын 22
122.201.23.158
зочин

Төв аймгийн засаг даргаар монгол хүнээ тавиарай даа

2020 оны 10 сарын 22
202.126.88.149
Зочин

Сайн бна төв аймгийн засаг даргаар миеэ болон Батжаргалийн гар хөлийг аймгийн засаг даргаар тавиж болохгүй

2020 оны 10 сарын 22
202.55.188.91
Зочин

Үе үеэрээ л явж байгаа биз дээ, муу юм болохоор миеэ гээ л нухдаг болж

2020 оны 10 сарын 22
202.55.188.91
Зочин

Төв аймаг эртнээс улаан аймаг

2020 оны 10 сарын 22
139.5.217.97
Намжид

5 сөрөг хүчинтэй байсан Төв аймаг 15 сөрөг хүчинтэй болж байгаа нь шинэчлэл гэх үү?