ЭМЯ: Халдварын тоо есөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 337 боллоо

2020 оны 10 сарын 24

COVID-19 халдварын тоо аравдугаар сарын 23-ны өдөр есөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 337 болж нэмэгдсэнийг ЭМЯ мэдээллээ.

Коронавируст халдварын 328 дахь тохиолдол энэ сарын 22-нд бүртгэгдсэнийг яамнаас мэдээллэж байсан. Тэгвэл өнгөрсөн хоногт нийт 9 тохиолдлоор нэмэгджээ. Батлагдсан есөн тохиолдол нь бүгд ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд долоо нь Монгол Улсын иргэн бол хоёр нь гадаад улсын иргэн юм байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.