Нэг настай хүүг төрсөн эцэг нь зодож, амь насыг нь хохироожээ

2020 оны 10 сарын 26

Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт төрсөн эцэг гэх З нь 1 нас 5 сартай хүүгээ зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр төрсөн эцэг болох 33 настай З нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүүгийн чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.

Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан ба дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор тус аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 26
122.201.23.84
zochin

Гэр бүлийн хуулиндаа дагавар, үрчилсэн хүүхэд дээр онцгой анхаарсан заалт оруулаачээ