Реппер "Orice"-ын хэргийг хаажээ


Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцдаа амиа алдсан. 

Талийгаачийн ар гэрээс хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг “Гадны нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэрэг прокурорт шилжсэн ба прокуророос “Талийгаач гадны нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг гэж үзсэн хэргийг хаажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.