Бүрэн тундаа хамрагдсан иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр боллоо


2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд агаарын хилээ нээх болсноо АНУ-ын засаг захиргаа өчигдөр зарлалаа.

Иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх орнуудад Хятад, Их Британи, Ирланд, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Иранаас гадна Шенгений бүсэд багтдаг Европын орнууд багтаж байна.

Харин гадаадаас эх орондоо ирж буй АНУ-ын иргэд хэрвээ вакцинжуулалтад хамрагдаагүй бол 24 цагийн дотор сөрөг гарсан шинжилгээний хариугаа үзүүлж, ирмэгцээ дахин шинжилгээ өгөх оношлуур худалдаж авсан байх ёстой гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна