МҮОНРТ-ийн Ерөнхий захиралаар Н.Дэмбэрэлийг томилохоор болжээ

2020 оны 10 сарын 26

МҮОНРТ-ийн уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн долоо хоногт, хэвлэлийн хурал хийж удирдлагуудаа огцрохыг шаардсан юм.

Тэд телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хассан ч  өөрсдийгөө урамшуулж, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан. Ажлын байрны дарамт, хэвлэлийн хараат бус байдал, хээл хахууль, үндэслэлгүйгээр ажлаас халах, ажилчдаа тагнаж чагнах гэх мэт ёс бус зүйл их гарч байгааг дурдаж тоо баримттайгаар дэлгэсэн.

Харин удирдлагуудын зүгээс холбогдох тайлбарыг хийсэн ч Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон талаар зарим хэвлэл мэдээлж байна. 

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцээд МҮОНРТ-ийн дараагийн Ерөнхий захирлын нэр яригдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нинжийн Дэмбэрэлийг Ерөнхий захирлаар томилохоор болжээ.

Н.Дэмбэрэлийн хувьд өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ. 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 27
64.119.24.67
зочин

чадварлаг хамт олныг бүрдүүлж ажиллахгүй бол шинэчлэл хийгэдэхгүй дээ

2020 оны 10 сарын 27
103.229.120.151
Иргэн

ОРОН ТООГОО ЦӨӨЛ ТЭТГЭВРИЙН НАСНЫ ХҮМҮҮСИЙГ ГАРГА. СУВГАА ЦӨӨРҮҮЛ ОЛОН ДАРГА ЗАХИРЛЫН ХЭРЭГГҮЙ. ЦАЛИНГАА НЭМ .