Н.УЧРАЛ: Боловсролын салбарт нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа

2020 оны 10 сарын 26

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон боловсролын салбарын цахим шилжилтийг хийж хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

Нийт 7 сургууль, 8 цэцэрлэгт нийт үнийн дүнгээр 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд энэхүү ажил хийгдсэнээр боловсролын салбар дахь цахим шилжилтийг хийж хэрэгжүүлэхэд нэг алхам ойртож багйаа юм.

Уг ажлыг өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд цаашлаад нийслэлийн бусад дүүргүүд болон 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Н.Учралын хувьд энэ жилийн УИХ-ын сонгуулиас хойш хугацаанд “Дижитал Сонгинохайрхан” болон “Оюунлаг Сонгинохайрхан” санаачилгуудыг өөрийн тойрогт эхлүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд боловсролын цахим шилжилтээс гадна СХД-ийн цэцэрлэгүүдэд Монголын Оюун Ухааны Академийн “Спорт өрөлт”-ийн хөтөлбөрийг албан ёсоор нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.