Файзер вакцин 5-11 насныханд үр дүнтэй үйлчилж байна


Файзер, БионТек компанийн хамтран боловсруулсан Ковид-19-ийн вакцин 5-11 насны хүүхдүүдэд дархлааны тогтвортой хариу урвал үзүүлж, аюулгүй бөгөөд үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоожээ. 

АНУ-д 5-11 насны хүүхдүүдэд хийсэн анхны судалгааны үр дүн бөгөөд Файзер компаниас Хүнс, эмийн удирдах газраас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа аж. 

Туршилтад 5-11 насны 2268 хүүхэд оролцсон ба 21 хоногийн зайтай хоёр тун вакцин хийлгэжээ.

Үр дүнд нь вакцины хоёр дахь тунд хамрагдсанаас сарын дараа гэхэд 5-11 насны хүүхдүүдийн дархлааны хариу урвал хүчтэй байсан гэж Файзер компаниас мэдээлсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна