"NoNaadамь" хөдөлгөөнийхөн тэмцлээ үргэлжлүүлж, Засгийн газрыг огцруулах акц зохион байгуулна


"No naadam" хөдөлгөөний залуус цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэд "Yes or no" гэсэн ТББ байгуулснаа мэдэгдэв. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдэн рүү үндэслэлгүйгээр дайрч гүтгэсэн, мөн иргэн Энхбат фашист үзэл санааг дэвэргэсэн мэдэгдэл хийсэн тул өөрсдөө нэгдсэн залуус цаашид зохион байгуулалтад орох шаардлагатай гэж үзжээ. 

Хэрвээ Монгол улсын засгийн газар "No naadam" хөдөлгөөний зүгээс гаргасан шаардлагуудын хариуг өгөхгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжинж гэдгээ мэдэгдлээ. 

Засгийн газрыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлж, Засгийн газрыг огцрохыг эрчимтэй шаардах болно гэв.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.42
    2021/09/23

    ОДООГИЙН засгийн газраа унагахаар ХЭНий засаг гарах вэ? Мэдээж нөгөө эх орны баялаг луйвардсан СҮ. Батболд, газрын наймаачин М. Энхболдынхон л гарч ирнэ шүү дээ. ӨӨР өөдтэй МАН ынхан алга байна даа. БОД.

    Хариулах
  • 202.9.40.13
    2021/09/22

    МАНАН- гын гар хөл болсон шантаачид. Ард нь авлигхчид / мөнгө/ байгаа учраас эд нарт бодож сэтгэх шаардлага байхгүй. Авлигачдын утсан хүүхэлдэйнүүд.

    Хариулах
  • 103.57.95.49
    2021/09/22

    Гадны гар хөл болсон ноходууд май шүү

    Хариулах