Э.Бат-Үүлийг мөнгө угаасан хэргээр шүүнэ

2020 оны 10 сарын 28

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 30-нд товлосон ч өмнөх шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.

Хэргийг эргэн сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 28
66.181.184.176
ЗОЧИН

ХЭДЭН ЖИЛ САРААР ЗАВСАРЛАДАГ ШҮҮХ ГЭЖ БАЙХ ЮМ.

2020 оны 10 сарын 28
66.181.161.100
Zochin

Sain shvvgeerei hvvtei n