ШУУРХАЙ: Хувийн хэвшлийнхэн Роснефтээс бензин авахаар боллоо


Шатахуун нийлүүлэгч монголын компаниудын төлөөлөл ОХУ-ын Роснефть компанитай уулзалт хийж тодорхой үр дүнд хүрчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Содбилэг өөрийн твиттер хуудсанд “Энэ сард 1500 тонн АИ92 бензин, ирэх 10 дугаар сард 44000 тонн АИ92, 9 дүгээр сард ачигдаагүй байсан 10000 тонн АИ92 бензин авахаар боллоо” хэмээн мэдээлсэн байна.

“Петровис”компанийн Гүйцэтгэх захирал унаган орос хэлтэй гэгддэг О.Содбилэг уг уулзалтыг зохион байгуулах, хэлэлцээр хийхэд ихээхэн нөлөөтэй оролцсон бололтой.

Шатахууны хомсдолд улсаараа орчихоод байгаа энэ хүнд үед төрийн хийж чадаагүйг хувийн хэвшлийнхэн цаг алдалгүй шуурхай хийж чадсанд олон нийтийн өмнөөс талархал илэрхийлье.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.23.134
    2021/09/29

    Угаасаа л хувийн хэдэн олигархжсан үе удмаараа амаараа хахаж цадталаа баяжсан хэдэн гэр бүл л бензин оруулж ирдэг биз дээ.Улс хэзээ оруулж ирж байсан юм бэ.Харин тасалдуулсан нь энэ хэдэн даварсан гаруудын хийж байгаа хогийн ажил л даа.

    Хариулах
  • 103.26.193.100
    2021/09/28

    Жүжиг тавиад байгаам биш үү. Санаатайгаар хомсдол үүсгэж биензиний үнийг нэмж Засгийн газрыг шантаажилж бидэнгүйгээр та нар яаж ч чадахгүй шүү гэж ойлгуулах гээд ядаад нохойтоод байгаам бишүү

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/09/24

    Бинзений наймааг захын хулгайч ч хийж чадах ажил үүнд гайхах хэрэггүй манай их гарын хулгарууд нүүрээ ширлүүлж яваа л биз

    Хариулах
  • 202.126.89.113
    2021/09/23

    ungorson hoino bitgii showdaad bai, homsdol une hansh huurogdood suirelee daguuldagaa daguulchihsan

    Хариулах
  • 103.212.117.137
    2021/09/23

    Хувын компанын оруулж ирэх ёстой бензиний гэрээг улс хийх ёсгүй шүү дээ.

    Хариулах
  • 66.181.161.111
    2021/09/23

    Bayr hvrgiy.

    Хариулах