Үндэсний ипотекийн агентлагтай болох саналыг тусгажээ

2020 оны 11 сарын 10

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан билээ.

Тэгвэл өнөөдөр/2020.11.10/ Төв банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын баримт бичиг дэх агуулга, заалтуудаас тодотгон мэдээлэл өглөө.

Тодруулбал, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар Мөнгөний бодлогод тусгажээ. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд Үндэсний ипотекийн агентлагтай байгуулах, хууль эрх зүйн орчныг  бий болгох саналыг тусгажээ.

Тодотгоход, 2020 оны аравдугаар сарын 1-нээс хойш иргэдэд олгож буй ипотекийн зээлийн хүү 6 хувиар тооцогдож байгаа билээ.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 10
202.21.104.2
Зочин

Зиа ёстой хэlэх муу үг олдкү. Ипотекийн үнэт цаасны зах зээлийн тухай хууль гарсанаас хойш бараг 10 жил өнгөрлөө. Хуулиа ойлгож хэрэгжүүлэх чадамжгүй төр, төрийн байгууллагуудыг яалтай.. кк Ийм ипотекийн зах зээлийн схем ийм байдаггүй юмаа. Дэлхийн шившиг! Банкууд төсвийн мөнгийг дамжуулан зээлдэж мөнгө хүүлдэг, 8% тай олгоод 8 нугалж хүүгээр шулдаг. ТОСК нь зээлдэгчдэд биш барилгын компанид үйлчилдэг. Дахин санхүүжилт хийх аргаа мэддэггүй. Тал талд тэнэгүүд бужигналдаад.. Иргэд л хөөрхий.. цүцүү.