Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлжээ  

2020 оны 11 сарын 16

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Одоогийн байдлаар нийт 740 автобусыг ариутган халдваргүйжүүлээд байна.   

Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн нийт 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм. Мөн энэхүү ажилд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллажээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.