Угур Шахин: Ирэх жилийн өвөл дэлхий ертөнц өмнөх хэвийн амьдралдаа бүрэн эргэн орно

2020 оны 11 сарын 16

Германы BioNTech компанийг үндэслэгч, коронавирусын эсрэг хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын нэгийг боловсруулсан Угур Шахин ВВС-д өгсөн ярилцлагадаа ирэх 2022 оны өвөл Ковид-19 цар тахал дуусч, дэлхий ертөнц өмнөх хэвийн амьдралдаа бүрэн эргэн орно хэмээжээ.

Коронавирусийн эсрэг вакциныг АНУ-ын Pfizer, Германы Biontech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Уг вакцин урьдчилсан байдлаар 90 хувийн үр дүнтэй нь батлагдсан болохыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан. 

BioNTech-ийн үүсгэн байгуулагч Угур Шахин ням гарагт BBC-д өгсөн ярилцлагадаа "Вакцины ачаар ирэх зун вирусийн тархалт эрс буурна гэв. Бид энэ оны сүүлчээс эхэлж вакциныг нийлүүлж эхлэх болно" гэж Шахин хэлэв.

BioNTech компаниуд энэ оны эцэс гэхэд 50 сая тун, ирэх оны дөрөвдүгээр сард 300 сая тун, 2021 оны турш нэг тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Financial Times сонинд мэдээлснээр ЕХ 200 сая тун вакцин, Англи 40 сая, АНУ 100 сая тун, Австрали 10 сая вакцин авахаар тус компанитай гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 18
64.119.22.149
Зочин

Мутацад орно гээд зөгнөсөн. Муу зөгнөл болгоныг биёлүүлэхгүй байх боломжтой. Боломжгүй яум гэж үгүй гэж суут үг бий

2020 оны 11 сарын 16
66.181.187.186
bibshtex

chi malaa uuruu zuw oilgoj unsh

2020 оны 11 сарын 16
192.82.69.155
ЗОЧИН

ИРЭХ ЖИЛ ЧИНЬ 2021 ОН. 2022 он чинь ИРЭХ ЖИЛ БИШ ШҮҮ ДЭЭ . ЮУ БИЧИЖ БАЙГААГАА ДАХИЖ НЭГ НЯГТАЛЖ БАЙ,СУрВАЛЖЛАГЧ УХАНТАЙ ЮМ БОЛ