ЭМЯ: Гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 431 боллоо  

2020 оны 11 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш гурван тохиолдол шинээр бүртгэгдэн нийт халдварын тоо 431 болоод байна. Цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдээд байгаа. 24 цагийн дотор 594 хүн шинээр халдвар авсан байна. 

Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол илэрсэн хэвээр байна. ЭМЯ, НЭМГ-аас  оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна.

ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1,918 хүнд шинжилгээ хийхэд 758 хүний сорьц сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ" гэв.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11-р сарын 15-нд 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 боллоо. Үүнээс эдгэрсэн нь 328 иргэн байна.

10 дугаар сарын 26-нд Улаанбаатар-Будапешт чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээ болон Энхсаран сувилалд тусгаарлагдаж буй хүнээс коронавирус илэрсэн" гэлээ.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 18
64.119.22.90
Зочин

Энхсаранг хаасан гээд худлаа ярихаа болиоч УОК хоон өчигдөр тэнд байгаа хүн нь ярьсан бн ш дээ ямар балиар бузар юм хийгээд байнаа та нар ёстой сүгнүүд юмдаа

2020 оны 11 сарын 16
58.109.221.157
zochin

Huduu tarah ayultai tul ochihoor ni yadaj 7 honog tusgaarla