Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

2020 оны 11 сарын 17

Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл хийлээ. 

Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх хүнсний талон, халамжийн тухайд өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгосон байна.

Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.