ЭМЯ: Гурван хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 434 боллоо

2020 оны 11 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн нийтэд 53.3 сая хүн өвчилөөд байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр халдвар авсан байна. Манай улстай хил залгаа Чит, Алтайн хязгаарт халдвар нэмэгдэж байгаа бөгөөд Буриадад халдвар нэмэгдсэн тул хатуу хөл хорио тогтоосон.

Шинээр гурван тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн тохиолдол 434 боллоо.

Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарсан. 119 утсанд 24 цагийн хугацаанд 2,400 гаруй хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан" гэв. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах "Иргэд амны хаалт зүүж байгаа нь сайн ч гол нь зөв зүүх, хэрэглэх нь чухал. Өнөөдрийн байдлаар 60 гаруй цэгт 8 баг халдваргүйтгэл хийгээд байгаа юм. Өглөө 04 цагт Сэлэнгэ аймар руу явуулын лаборатори шинжилгээ хийхээр явсан. Энхсаран сувилалын гурван байрны сүүлийн халдваргүйжүүлэлтийг хийж дуусгаад байна" хэмээв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн каластр халдварын ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарсан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.