Г.Ариунбуян: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдын иргэдийг шинжилгээнд хамруулна

2020 оны 11 сарын 17

Улсын Онцгой Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр,

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Сэлэнгэ аймагт каластр өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар суманд 22,500 иргэн байна. Эдгээр хоёр сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Нөхцөл байдлыг долоо хоногийн хугацаанд хяналтдаа авахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагыг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Сүхбаатар сумын төвд байрлах нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлэн, эмнэлгийн ажилчдыг тусгаарлах байранд хүргэж байна.

Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн нь худалдааны бизнес эрхэлдэг хүн байсан тул хатуу хөл хорио тогтоосон. Тус аймаг 88 мянган хүн амтай бөгөөд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод хөдөлгөөн нэмэгдсэн байгаа учраас зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгаа тул иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.