Б.Жавхлан: Бөмбөлөг зохион байгуулалтын ажиллагаа бол БНХАУ-аас тавьсан санал, шаардлага


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой түлш компанийн эзэшил болон цаашдын үйл ажиллагааны талаар асуудлыг хэлэлцжээ.

Сангийн сайд Б.Жавхлан: " Худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортыг нэмэгдүүлж аж ахуйн нэгжүүд нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  Гашуунсухайт боомтын саатал болн Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. 

Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаж авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ.

Ойрын хугацаанд Гашуунсухайт боомт дээр очиж ажиллахаар төлөвлөж байна. 

Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан байгаа. Нэгдүгээрт Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.

Хилийн боомтууд дээр нүүрсний экспортууд таг зогсчихоогүй байгаа. Нүүрс тээвэр явж байгаа. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалтын ажиллагаа бол БНХАУ-аас тавьсан санал,  шаардлага. БНХАУ жилийн дараагаас задгай нүүрс огт авахаа болино6

Ковидын хууль 2020, 2021 онуудад үүргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа. Энэ хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хуулийг сунгах ямар нэг төлөвлөгөө хийгдээгүй. 2022 оны төсвийг зурахдаа энэ хуулийг тусгаагүй." гэв.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна