Дархан хотын эмзэг бүлгийн 1000 өрхөд түлээ, нүүрсний тусламж үзүүлнэ

2020 оны 11 сарын 18

Дархан-Уул аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагдаж, дахин гурван сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус аймаг тэг зогсолтыг гурав хоногоор сунгахаар болсон билээ.

Тэгвэл онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Иргэдийн хүнс, түлээ, нүүрсний хангамжид анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд нэн ядуу, эмзэг бүлгийн 1000 өрхөд түлээ, нүүрсний тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаж, өчигдрөөс олгож эхэлсэн.

Тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор түлээ, нүүрсийг 24 цэгээр дамжуулан хүргэлт хийж ажиллана. Мөн хүнсний хэрэглээ болон ариутгалын бодисыг цахим хуудсаар дамжуулан захиалах боломжийг бүрдүүлсэн" гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.