У.Хүрэлсүх: Монгол Улс цар тахлыг дотооддоо алдчихлаа

2020 оны 11 сарын 18

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэрбээр "Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг идэвхжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байгаа. Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшигийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байсан. 

Монгол Улсын Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе.

Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байлаа.

Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт голомт илэрсэн. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 гээд 30 иргэн цар тахлын халдвар аваад байна. 

Эдгэрч гарсан 324 иргэнээс дахин шинжилгээ авсан, халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд хүн алга. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээр 12 мянган хүн бэлэн байдалд ажиллаж байна. Улаанбаатарт 51, Сэлэнгэд 24, Дархан-Уул аймагт 14 гээд нийт 90 цэгт шинжилгээ авч байна. Цаашид улам нэмэгдүүлнэ. Төмөр замд ажиллаж байгаа хүмүүсийг бүхэлд нь шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 23,528 хүний шинжилгээг түргэвчилсэн оношлуураар, PCR шинжилгээг 4,237 хүнд хийгээд байна. 

Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага" гэлээ.

Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд: 

  1. 2021 оны долдугаар сарын 1-н болтол 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгож буй 100 мянган төгрөгийг олгох,
  2. Түрээсээ бууруулсан ААН, байгууллагыг бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлөх,
  3. Импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн албан татвараас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 
  4. Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020.12.01-нээс 2020.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. 
  5. Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн  үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алдагдал ногдуулж хүүг олгох зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөл өөрчлөлт оруулж, хугацааг сунгах  арга хэмжээг хэрэгжүүлэх. 
  6. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин аюулгүй байдал бүрдүүлэх.

Сэтгэгдэл (11)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 19
98.206.15.23
zochin

ta nar hoid hilee, Altanbulagaar denduu zadgai bsilgasnii chin har gai.Oros, buriadad aluagaa aldaad udaj baihad ta nar hiliin horio tseeriin deglem n denduu emh zambargui baisandaa.Hurelsuh ajilaa ehluuleed l mattchih yum.Albatuud n denduu uvaigui bna.Sodbaatar, Uuganbayar 2 madh muu ajillaj bna.Undsendee Altanbulagaad oruulj ireed Enhsaran amraltiin gazar humuust haldvarluulj tuuniig n uls oron dayar soyol urlagiin nertei haltuurchid eldev toglolt zohion baiguulj hynaltaaz gargasan.Ene duuchid, jujigchid nertei baagiinuud niigemdee tuslah bish dandaa gai bolohiimaa.Tunij erhelsen psdanuud

2020 оны 11 сарын 19
202.9.40.184
Zochin

Songuuli enee teree geed uursduu ih nazgairaad baigaagui bilvv.

2020 оны 11 сарын 18
202.126.88.130
Zochin

Zuvhun HUSUT iin emch nart naidaj EMY nii saidiinhaa ugeer het ih seveed baisnii gor garch dee. Hudlaa huurguj 4 say 500 myngaar tsalihjuulj oron suutsaar hangaj baihiin orond hynalt hariutsla shaardaj ajillasan bol deer baij. HUSUT iinhen odoo yu gej uursdiiguu umguulj hamgaalah bol.Turiin hamgaalaltad 30 jil duraaraa durgij huuran mehlej amidarch irsen dee.

2020 оны 11 сарын 18
192.82.77.150
Зочин

Одоо корона бидэнтэй хамт мер зэрэгцэн амьдарч байна бид одоо дайсантайгаа тулалдаанд орох болж дээ

2020 оны 11 сарын 18
202.9.40.165
zochin

Hvrelsvheee hvnrvv gee harsan urh ger bvliig boditoor demjsen mungun tuslamj hvnsniii baraa awah erhiin bichig zereg erunhiilugchiiin sanal sanaachlagiig heregjvvleecheee yaaagaaad iiim amidralaaas hol hundiii tasarhai shiidwervvdiig gargaaad bsg yum bee bvr udaaa daraaalan dawtamjtaigaaar ard tvmen honogiiin hoolgvi bna shvv dee yaaahiiiin bee ternees bolj setgel snaa ni hymarch darhlaaa ni sularch bna shvv dee bas

2020 оны 11 сарын 18
202.9.40.129
иргэн

ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР МУУ АЖИЛЛСАНЫ ГАЙ ШҮҮ...ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ

2020 оны 11 сарын 18
64.119.16.123
Zochin

Haruitslaga aldsan humuustee arga hemjee avaach Zaaval aldah estoi Bush UOK EMYam mash muu sul ajillasan Irged mash ih hicheesen. ZG iin hyraldaanaas ih yum hyleej bailaa dorvitoi yum yuch alaga zugeer Tulga toirson asuudlyyd baidag l 1 yum yrigdaj

2020 оны 11 сарын 18
202.55.188.44
Irgen

Ard irgedrvvgee chiglesen arga hemjee gehed hetsvv l yum haytad oruulj irj korono mongoldoo aldaad bolobsrolgvi munhag , amia hicheesen shunaltai hvmvvs turd garbal mongol muhuhiin shinj

2020 оны 11 сарын 18
192.82.76.26
Гах

Одоо азтай нь Корона тусахгүй, азгүй нь корона тусах цаг үе яахын аргагүй ирлээ. Чухам Хэдэн хүн тахалаар нас барахыг Балхжав бид хоёр таашгүй

2020 оны 11 сарын 18
202.126.89.144
Засгийг газар огцор

Энэ мангарыг харахаар уур хүрээд байх юм. Гаргасан шийдвэрийг нь хараарай. Хувийн ажил хийж үзээгүй улсаас хулгай хийж хүн шантаажилж мөнгө олж УИХын дарга Занданшатартайгаа козино тоглож байсан нь бүр харагдаад байх юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, Татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг малаа. Татвар төлөгчидөө ажил хийх боломжийн хааж шуодсаар байгаад ковидаа алдчихаад ядаж НДШ, ХХОАТ, зээлийн хүүг тэглээч малаа. Татвар төлөгчид шударга хөдөлмөрлөдөг та нар шиг луйвардаж мөнгөтэй болддоггүй юм. Ажилгүйдлийн даатгалд төлсөн мөнгийг ажилчдад олго. Татвар төлөгчдийн мөнгийг та нар хулгайлж дууссан

2020 оны 11 сарын 18
202.9.46.121
Zochin

Xuuchin saiduudaa solidog buruu baijee.