Ж.Энхбаяр: Дарханд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан байж болзошгүй

2020 оны 11 сарын 18

Дархан-Уул аймгийн онцгой комиссийн хуралдаан болж өндөрлөлөө.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 4 хүнээс PCR шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар 3 хүнээс шинжилгээний хариу сул эерэг буюу сэжигтэй гэж гарсан. Одоо төмөр зам дагасан томоохон голомт бий болсон нь тодорхой болж байна.

Ялангуяа Дархан-Уул аймагт төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Дарханд гурав хоног олон зуун хүн ирж найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн. Ингэхээр төмөр замын систем дагасан томоохон голомт бий болсон байж болзошгүй байна.

Тиймээс төмөр замд ажиллаж байгаа албан хаагчидтай холбоотой шинжилгээ тусгаарлалтыг өргөн хүрээнд хийж ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр хүнээс сул эерэг буюу сэжигтэй тохиолдол илэрсэн. Ингээд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан байж болзошгүй гэсэн дүн гарч байна. Нарийвчилсан шинжилгээнд дээж өгсөн. Хэрвээ халдвартай нь тогтоогдвол ХӨСҮТ- рүү шилжүүлнэ. Нэгэнт сул эерэг гарсан тул асуумжуудыг эхлүүлж, маршрут тогтоож байна. Төмөр замын ажилчдыг Дархан зочид буудалд тусгаарлахаар ажиллаж байгаа. Эхний хоёр сэжигтэй тохиолдлыг Комфорт зочид буудалд тусгаарлаад байна" гэж мэдээллээ.
 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 18
64.119.22.149
Зочин

Аяархан дууг эмэгтэй хүн сэжиглэдэг

2020 оны 11 сарын 18
64.119.22.149
Зочин

Аяархан дуугарч байгаа хүнийг цагдаагын газарт зоддог

2020 оны 11 сарын 18
139.5.218.195
Иргэн

ОХУ-д өвчлөл ихсээд байхад эрсдэл ихтэй тээврийн байгууллагуудад анхаарал сул тавьсан УОК-ын буруу үйл үйл ажиллагаатай шууд холбоотой