Я.Содбаатар: Зургаан аймагт халдвар илэрч, дотоодын халдвар нийт 65 боллоо

2020 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар COVID-19-ийн талаар хэлэлцэж байна.  

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр "Дотоодын нийт халдвар өнөө өглөөний байдлаар 65 болсныг хэллээ. Тодруулбал:

  • Улаанбаатар - 18,
  • Сэлэнгэ - 24,
  • Дорноговь - 1
  • Орхон аймаг - 13
  • Говьсүмбэр - 1 тохиолдол батлагджээ. 

Мөн 1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангагдсан. Оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 3 сарын бэлэн байдалд байна. Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул, Ховд, Дорнодод нэг нэг лаборатори ажиллаж байна. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байна. Эрээнцав боомтыг 12-р сарын 1-нийг хүртэл хаахаар шийдвэрлэсэн" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.