Эрдэнэт хотод 4 хүүхэд, насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс вирус илэрлээ

2020 оны 11 сарын 19

Эрдэнэт хотод 11-р сарын 18-ны шинжилгээгээр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тухай Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Тодруулбал, 6-12 насны 4 хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс аж.

Нийт 3 хоногийн хугацаанд 1600 гаруй сорьц авчээ.

Аймгийн Онцгой комиссоос дөрвөн хүүхэд сургуульд сурдаг учир анги танхим, багш нарыг тодорхойлох, 11 сарын 7-нд нэг хүүхэд Өргөө кино театрт кино үзсэн, зарим хүмүүс худалдаа үйлчилгээний төвүүдээр явсан мэдээлэлтэй байгаа тул тандалт судалгаа хийж байна гэлээ.

Батлагдсан тохиолдлуудаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүнийг сэжигтэй, хавьтал гэж үзсэн учраас гэрт нь тусгаарласан байна. 

Одоогийн байдлаар 387 сорьцыг ХӨСҮТ рүү шинжилгээнд явуулаад байна. 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 20
202.9.46.187
Түгж жанжин

Бадамсүрэнгээс шинжилгээ аваач ээ.Нөгөө солино барина гэсэн яасан бэ МАН-ын өмхий махнуудааа..

2020 оны 11 сарын 19
103.57.95.166
ЗОЧИН

За Орхончуудаа маш тайван байж хорио цээрийхээ дэглэмийг сайтар сахиж байж ялна шүү би энэ хотод цэргийн албаа хаасан миний ах дүү нар амьдарч байсан сайхан хот шүү.Сандарч тэвдэлгүй ггэр бүлээ сайн хамгаалаарай монголын ард түмэн Орхон Сэлэнгэ Дархан Говьсүмбэрчүүдтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт тэмцэж байгаа шүү.Сайхан цаг удахгүй ирнэ .Магадгүй бид шинэ жилээрээ оргилуун дарсаа буудуулж бие биендээ зочлох ч юм бил үү? үүнп итгэцгээеэ