14 давхрын тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

2020 оны 11 сарын 19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 14 давхарт “бага насны хүүхэд тагтан дээр ганцаараа байна. Хаалга нь түгжигдсэн орж чадахгүй байгаа” гэх дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан тус хотхонд очиход иргэн М-ийн нэг настай охин тагтан дээрээ түгжигдсэн байдалтай байжээ. Алба хаагчид цонхоор нэвтрэн орж, хаалгыг онгойлгон охиныг авран ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.