Орон гэргүй иргэдээс коронавирусийн шинжилгээ авч, Нийгмийн хамгааллын тусгай төвд хүлээлгэн өглөө

2020 оны 11 сарын 20

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гэр оронгүй иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна.

Эдгээр төвд дээрх өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өнөөдөр өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна.

Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулж, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг юм.

Эх сурвалж: НЗДГ

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 22
150.129.141.222
сандаг

Ер нь орон гэргүй хүиүүсгүй байж болох орон шүү дээ. Солонгос хөгжиж байх үедээ ийм хүмүүсээ нэг хэсэг казармуудад байлган хувцаслаж хооллож нийгмийн туст ажил хийлгэж амьдруулдаг байсан гэсэн .энэ зөв арга байх шүү.

2020 оны 11 сарын 22
66.181.184.28
М

11 сарын 14нөөс эхлэн блгүй дээ. 11 сарын 11ний өглөө л хөл хорио тогтоож эхэлсэн