Ц.Ганзориг: Нийтийн тээвэр энгийн горимоор,зайлшгүй ажиллах хүмүүс хувийн машинаар хөдөлгөөнд оролцоно

2020 оны 11 сарын 21

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэж мэдээллээ.

Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлууд:

  1. Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс энгийн цагийн хуваарь руу шилжүүлж байна.
  2. Зайлшгүй ажиллах болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах боломжтой боллоо.
  3. Хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машин 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо /QR кодтой машиныг цагдаа нар саадгүй явуулах болсон/.
  4. 12-р сарын 1-нээс хойш нөхцөл байдал хэрхэх вэ гэдгээс хамаараад цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горим руу шилжих, энэ чигээрээ явбал дасан зохицож амьдрах зэрэг 2-3 төлөвлөгөө боловсруулж байна.
  5. Гадны улсуудын туршлагаар иргэдийн ухаалаг гар утас дээр түшиглэсэн хяналтын систем хөгжүүлж байна.
  6. Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө боловсруулж байна.

Сэтгэгдэл (8)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 21
64.119.16.227
Зочин

Зиак маргааш гаръя байз.Ажиллаж байгаа эмнэлэг байвал хэлээрэй манайхаан.Машинтайгаа явж болно гэчихвүү

2020 оны 11 сарын 21
202.131.250.130
Зочин

Нээрээ ч зайлшгүй эмнэлэгт очих шаардлагатай хүн ч байгаа даа. Тэр хүмүүс нь очоод бусад нь гэртээ манайхан.

2020 оны 11 сарын 21
66.181.161.66
J

Zailshgvi gwl hvn bvhenl ywishde tenegthin bnlda

2020 оны 11 сарын 21
202.9.41.11
zochin

Amralriin odroor demii bsan ym daa 1 deh.odroos bol yahav gehdee l arai ert bish uu busad uilchilgee haalttai heveeree gedgee sain tailbarlaarai jishee ni baraani zah delguur taksi bolon busad uilchilgee neeh boloogui shuu haldvar dongoj l humigdah gej bgaa bur moson humigdtal horio tavij bolohgui ee

2020 оны 11 сарын 21
66.181.161.27
Зочин

1 дэх өдрөөс энэ шийдвэрээ хэрэгжүүлсэн бол зөв байсан юм даа. Бүтэн сайнд дэмий юм бгаан

Zochin(64.119.26.110)
2020 оны 11 сарын 22

Xewiin bx ni zuwuu irged uursuduu xuwiin ariun tsewree saxiad amnii xaaltaa zuugee xoorondox zaigaa l sain barij gudamj talbaid nus tseree xayxgui l baiwal xaldwar tarxaxgui er ni irged bidnii xer soeltoi we xer uxamsartai we gedgees l shaltgaalna xamgiin gol ni xoorondiin zai xaa ch xamaagui nus tseree xayx ene buxnees l exlex ni zuid niitsex bx

irgen(66.181.161.110)
2020 оны 11 сарын 21

hodoo oron nvtagt adilhan mordogdohvv gertee hairmaar bn

Иргэн (64.119.26.86)
2020 оны 11 сарын 21

Гаргасан шйидвэрийг байнга үгүйсгэх юм даа. \nЗүгээр хүлээж аваад хувь хүн өөрөө зохицуулж боллх асуудал шүү дээ.. Бүтэн саынд бүгд гарахгүй л байя л даа..