Б.Буянтогтох: Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна


ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Эмнэлгийн ор зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Б.Буянтогтох:  "ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаж байгаа. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор эхний ээлжинд нэн шаардлагатай иргэдийг хэвтүүлэх боломж нээгдсэн. Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатэй иргэдийг бүрэн хэвтүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна. Дэлхийн жишиг бол хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Халдвар авсан иргэд өөрийгөө хэвтэх шаардлагатай гэж үздэг" хэмээв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна