Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 10.4%, өмнөх сараас 0.4 хувиар өсчээ


Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистик үзүүлэлтийг 2021 оны эхний есөн сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үеийн үлдэгдэл 20.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь: 

  • Өмнөх сараас 328.2 тэрбум төгрөгөөр,
  • Өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөг буюу 16.5%-аар өссөн үзүүлэлт аж. 

Мөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ есдүгээр сард, улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх оны эцсээс 9.2 хувь, өмнөх сараас 0.3 хувь өсөлттэй гарчээ.

Инфляцын түвшин есдүгээр сард 9.6 хувь гарахад: 

  • Хүнсний бүлгийн барааны үнэ 15.4 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ 17.3 хувь
  • Орон сууцны бүлгийн үнэ 7.1
  • Эм тарианы бүлгийн үнэ 6.7 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатарын хотын хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оноос 9.9%, өмнөх оны эцсээс 10.4% өмнөх сараас 0.4 хувиар өсчээ. 


 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна