"Netflix" "Squid game" цувралаараа 1 их наяд воны ашиг олжээ


"Bloomberg" агентлагийн зүгээс "Squid Game" цуврал нь 25.3 тэрбум воны хөрөнгө оруулалтаар боссон бүтээл ч 1 их наяд воны ашиг олсон гэж мэдэгдлээ.

Дэлхий даяар олны анхаарлыг татаж буй "Squid Game" киноны үйлдвэрлэлийн өртөг нь 21.4 сая доллар бөгөөд нэг ангид дор хаяж 2.8 тэрбум воныг зарцуулсан гэнэ. 

Энэ нь Netflix-ийн хамгийн алдартай бүтээлүүдийн хажууд бага өртөг хэдий ч олсон ашиг нь 891 сая доллар ба 1 их наяд воноор тооцогдож өндрөөр үнэлэгджээ. 

Иймд Өмнөд Солонгос улсын 'Squid Game' цуврал Netflix-ийн хамгийн их ашиг олсон бүтээлүүдийн нэг болжээ. Өмнөд Солонгост бүтээсэн цувралыг нэг сарын дотор 132 сая хүн үзсэн нь Нэтфликсийн дээд амжилт болоод байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна