СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн улмаас хоёр хүн угаартаж, 13 настай охин түлэгджээ

Өчигдөр 10 цаг 51 минут

Баянзүрх дүүргийн  27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 23:50 цагт иржээ. 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус гудамжинд 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байжээ.

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн гар, хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна