МҮБХ: 18 бөхийн допингийн шинжилгээнд 29 сая төгрөг зарцуулсан

Өчигдөр 11 цаг 00 минут

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар тайлбар хийжээ. 

Тайлбардаа: 

"Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сүүлийн өдрүүдэд допингийн шинжилгээний талаар зарим бөх сонирхогчид, сэтгүүлч гэх нөхдийн гаргаад байгаа мэдээлэлд дахин хариу тайлбарыг хүргүүлж байна.

МҮБХ-ноос 2021 оны 8-р сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэж авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.

МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны 8-р сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн 2 бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29,098,800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно.

Тус байгууллага нь ОУ-ын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна