Сүүлийн 24 цагт 1131 тохиолдол илэрч, 14 хүн нас барлаа

Өчигдөр 11 цаг 05 минут

Сүүлийн 24 цагт халдварын 1131 тохиолдол илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 731, орон нутагт 400 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 339,536 болж нэмэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй.

Мөн 24 цагт халдварын улмаас 14 иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,483 хүн эндээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,391
  • Хүндэвтэр- 6,823
  • Хүнд – 2,193
  • Маш хүнд – 397 хүн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна