Д.Бат-Эрдэнэ: Мөнгө тараасан гэх мэдээллийг шалгаад Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн


Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.  

СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ: 

“Аравдугаар сарын 10-нд болсон нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-ны өдөр болсон нэмэлт нөхөн сонгуулийн үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл, гомдол ирсэн. СЕХ-ны хувьд хууль тогтоомж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх эрх нь хуулиар олгогдоогүй. 

Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтоодог. 62 өргөдөл гомдлын нэг нь шийдвэрлэлтийн явцад байгаа бол бусдыг шийдвэрлэж дууссан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар урсан, алга болсонтой холбоотой байсан. Цагдаагийн байгууллага мөнгө тараасан гэх хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээллийг хүлээж авч шалгаад Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна