Аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байна.
Тэмцээний:
Энэ талаар Монголын Шатарын холбооноос "Энэхүү тэмцээнд оролцоход шуурхай дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Консулын газар болон шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан мөн бусад бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.
Тус тэмцээнд оролцоход цар тахалтай холбоотойгоор виз авахад цаг хугацааны хүндрэл гарсан тул зарим тамирчид маань оролцож чадаагүй харамсалтай гэнэтийн зүйл тохиолдсонд холбооны зүгээс мөн уучлал хүсье. Дараагийн олон улсын тэмцээнд одоогийн удирдлагын баг аливаа алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллах болно" хэмээн мэдэгдээд баг тамирчдад амжилт хүсжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна