Б.Бямбадорж: Халдвар авсан хүний тоо буурч байгаа ч хүнд болон хүндэвтэр хүмүүс нэмэгдэж байна


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид19 цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. 

Б.Бямбадорж:  "Нийслэлийн хэмжээнд Ковид19 цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүний тоо нэмэгдэж байна.

Эмнэлэгт 6,727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27,107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдсан.

Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1,509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд  явуулын багийнхан вакцин тарьсан.  Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь нь хамрагдаад байна" гэв. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна