АН: Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлнэ

6 цаг 58 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн  асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:   "Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Бид өчигдөр уулзсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Чинбат нар ордны гадна өлсгөлөн зарлаад байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонож байна. Гадаа хасах хэмтэй хонодог болсон энэ үед тэдэнд маш хэцүү байгаа, өөрийн амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж суулт зарлаж байна. 

Үүнд хэн ч анхаарлаа хандуулахгүй байна. Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг би одоогийн Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Тиймээс: 

 1. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам  батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.

2. Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна" хэмээн мэдэгдлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна