Дэлхийн удирдагчдыг бункерт түгжиж архидуулах санааг Монголын төлөөлөгч дэвшүүлжээ


Өчигдөр ОХУ-ын Сочи хотод олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн 18 дугаар чуулган эхэлжээ. Уг арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож байна.

Тэрбээр өчигдөр болсон хурлын үеэр нэгэн өвөрмөц санаа дэвшүүлсэн тухай Оросын РИА Новости агентлаг мэдээлжээ.

Дайн мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд дэлхийн том гүрнүүдийн удирдагчдыг бункерт архидуулж, хэл амаа ололцох хүртэл нь гаргахгүй байх өвөрмөц санааг тэр дэвшүүлсэн байна.

“Стакан аяга, зуун грамм бариулаад хоорондоо ойлголцох хүртэл нь бункерт түгжих хэрэгтэй. Хоёр шил хоосолсны дараа тэд бүгд найзууд болоод гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдрийн дэлхий ертөнцөд ингэх нь бүгдэд ашигтай” гэж Д.Цогтбаатар гишүүн хэлжээ.

Жижиг улсууд том гүрнүүдийг хоорондоо ойлголцохыг хүлээгээд суух боломжгүйг тэр бас тайлбарлаад “Бид үүнд ямар нэг оролцоогүй ч улс орноо сүйрүүлэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.

"Валдай" клубийн 18 дахь удаагийн чуулган дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөл Оросын болон гадаадын судлаачид, мэргэжилтнүүд оролцох юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганд оролцож, үг хэлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: РИА Новости



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.141
    2021/10/19

    Дэмий ярих хэрэг байна уу? Адаглаад нам дотрохоо цэгцлээч.

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/10/19

    Стакан аяга зуун грамм ч гэх шиг

    Хариулах